Шууд Chart

Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймаг руу шилжүүлжээ

2014-05-16 09:29:30

Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гал үндэстэн холбоо”-ны Ц.Мөнхбаяр нарын хэргийг Нийслэлийн хяналтын шатны шүүхэд хэлэлцсэн. Хэлэлцээд Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон юм. О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.
 
Харин   Хяналтын шатны шүүхийн  шийдвэрийн дараа хоригдож байгаа ялтнуудыг Цагдан хорих төвөөс хорих анги руу шилжүүлдэг. Иймд өчигдөр Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу шилжүүлсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймаг руу шилжүүлжээ  
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй