Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.6 хувиар өсчээ

2014-05-16 09:36:06

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.6 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх  сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 4.6 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.   
 
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.1 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, задгай сүүний үнэ 1.0 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүү, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй гарлаа.                                                   
 
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.6 хувиар өсчээ   
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй