![](/uploads/202107/news/thumb/52876736c5a8d022c8dbae027e31188c_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Монголын таеквондогийн холбооны төлөөллийн шагналыг “Olympic house”-д гардуулан өглөө.
Шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш нар байлцав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-Хөвсгөл аймгийн “Хүчит шонхор” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Нармандахыг
-Дотоод хэргийн их сургуулийн багш, дасгалжуулагч С.Эрдэнэбатыг
Алтан гадас одонгоор:
-“Тас”, “Гал дөл”, “Тулга” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Н.Баттулгыг
-Багануур дүүрэг дэх “Гарьд” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Тайванхүүг
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
-Монгол Улсад таеквондогийн спортыг үүсгэн байгуулагч С.Зоригт, С.Ганзориг нарыг тус тус шагналаа.
Таеквондочдод төрийн дээд одон медаль гардуулав | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.