Шууд Chart

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар...

2021-07-08 10:17:21

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

10.00 цагаас:

- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 18 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх хэсэх/;

- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх хэсэх/;

- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

- Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга унших;

- Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт. 


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар...  
Үзсэн: 1787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй