![](/uploads/202107/news/thumb/07f93c0d542dbfef2067475e1fd186a9_x3.jpg)
Японы Эдийн засаг, сэргээн босголтын яамны сайд Ясүтоши Нишимүра Токиод долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 22 хүртэл онц байдал зарлана гэж мэдэгдсэн хэмээн NHK мэдээллээ.
Онц байдлын үеэр бар ресторанд архи, шар айрагны худалдааг хязгаарлаж, караокэг хаах гэнэ.
Ард иргэдийг зуны амралтын үеэр орон нутгаар зорчихгүй байх, нас барагсдыг хүндэтгэх болон баяр ёслол тэмдэглэхгүй байхыг анхааруулсан байна.
Онц байдлыг мөн Окинавад тогтоох бол Сайтама, Канагава, Осака, Чибад аюугүй байдлын журмыг чангатгах юм байна. Олимпын наадмын үеэр энгийн иргэд гадаадаас ирэх тамирчидтай хавьтал болохоос сэргийлэх үүднээс энэхүү онц байдлыг зарлаж байна хэмээн Японы хэвлэлүүд таамаглан бичжээ.
Токиод онц байдал зарлана | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.