![](/uploads/201405/news/thumb/3cac4ce9b12b534fae6af42df051f43c_x3.jpg)
2013-2014 оны хичээлийн жилийн бага, дунд, ахлах ангийнхны амралт ирэх сарын 6-нд хичээл нь дуусч, 7-ноос зуны амралт нь эхэлнэ. Зуны амралт хот, хөдөө гэж ялгагдахгүй бүгд нэг өдөр амарч байгаа аж. Учир нь өвлийн буюу хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулиуд бага анги нь таван долоо хоног, орон нутгийн бага ангиуд дөрвөн долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын амралт нь хотод нэг долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амарсан нь хичээллэх долоо хоногоо тооцохоор бүгд ижил байгаа юм.
Сурагчдын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ | ||
Үзсэн: 1553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.