Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2021-07-10 10:17:09

Ирэх 7 хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, 9 хоног амралтын өдрүүд үргэлжилж байна.

Цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байна.

Тухайлбал:  

1. Төв аймгийн Лүн сумын нутагт “Туул” голын усанд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.С /эр.15н/ живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Амь хохирогч усанд сэлж байгаад хөл алдаж живсэн гэх хүүхдийн цогцос олдоогүй байна.  Онцгой байдлын албаны  алба хаагч нар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн С.Д /эр.58н/, Н.Н /эм.50н/ нар нь 07 сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалгалтын ажиллагаа явуулахад 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн С.Д-ийн цогцос олдсон, “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон Н.Н /эм50н/ олдоогүй голд живсэн байж болзошгүй байгаа тул эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд бүү оруулаач ээ гэж дахин сэрэмжлүүлж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй