Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг санаачлаад байгаа өнөөгийн Засгийн газрын үйл явцыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Шинэчлэлийн Засгийн газрыг хоёр жилийн хугацаанд юу ч хийж чадаагүй байж, одоо юугаа хийж чадах юм гэж шүүмжлэх хандлага нийгэмд бага гэлтгүй өрнөж байгаа өнөө үед шүүмжлэх бус хүндрэлээс гарах гарцыг эрэлхийлж байгаа зарим нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд байна.
Түүний нэг бол ардчилал, хүний эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэдэг үзэл бодлоороо, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллага юм. Тус холбооны дэргэдэх сонирхлын олон клубууд сүүлийн үед эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь бол “Уул уурхай клуб”-ынхэн /УУК/ билээ.
Өнөөдөр “Уул уурхай клуб”-ын гишүүд “Өглөөний цай”-гаа /2014.05.16 07:00-09:00/ хамтдаа уулаа. Уулзалтын эхэнд УУК-ын зохицуулагч, АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа дүрэм болон лого, далбааны загварыг батламжлах төслийг танилцууллаа.
Мөн энэ үеэр “Эрдэнэс толгой” ХХК-ийн үйл ажиллагаа, түүний Оюутолгой техник эдийн засгийн үндэслэл, орон нутгийн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлт, боомтын төмөр зам, говийн бүсийн усан хангамж, эрчим хүч, хувьцаа зэрэг асуудлаар “Эрдэнэс толгой” ХХК-ийн Санхүү, Хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Алтанхуяг цаг үеийн мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
Уул уурхайн клубын өглөөний цай уулзалт боллоо | ||
Үзсэн: 1686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.