Шууд Chart

Спортын наадмын шилдгүүд тодорлоо

2014-05-16 11:30:48

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын спортын наадам 2014.05.08-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадамд тус салбарын 25 багийн 600 гаруй тамирчид хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, шатар, кибер спорт гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
 

Дартс Эрэгтэй нэгдүгээр байр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, хоёрдугаар байр Юнител компанийн дэд захирал Б.Энхтүвшин, гуравдугаар байрыг Интерактив компанийн захирал Б.Тохтохсүрэн эзлэв. Эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт МУИС Б.Наранчимэг, хоёрдугаар байрт МТШХХГ Б.Эрдэнэтуяа, гуравдугаар байрт Радио телевизийн сүлжээ Д.Болормаа нар шалгарав.
Цахим спорт 1-т Юнител, 2-т Мобиком, 3-т Скайтел
Хөлбөмбөг 1-т Юнител, 2-т Мобиком, 3-т Скайтел
Сагсан бөмбөг эрэгтэй 1-т Мобиком, 2-т Юнител, 3-т Скайтел, эмэгтэй 1-т Скайтел, 2-т Юнител, 3-т Мобиком
Волейбол эрэгтэй 1-т Мобиком, 2-т Скайтел, 3-т Мэдээлээл холбооны сүлжээ, эмэгтэй 1-т Скайтел, 2-т Мэдээлэл холбооны сүлжээ, 3-т Радио телевизийн сүлжээ
Ширээний теннис Эрэгтэй 1-т Мэдээлэл холбооны сүлжээ Бямбасүрэн, 2-т Мобиком Цэрэнпүрэв, 3-т МЦХ компани Ариунбат, эмэгтэй 1-т Юнител Оюунчимэг, 2-т Мэдээлэл холбооны сүлжээ Баяржаргал, 3-т Монгол шуудан Цэрэнчимэд
Шатар Эрэгтэй 1-т Мобиком Дорждэрэм, 2-т Жи-Мобайл Г.Оюунболд, 3-т Монгол шуудан Г.Ганбаатар, эмэгтэй 1-т МЦХ ХК Д.Цээсүрэн, 2-т Ай-Ти-Зон Ж.Жангармаа, 3-т Ахмадын холбоо М.Батхүү
Багийн нийт дүнгээр Мобиком корпорацийн баг тэргүүлж цомын эзнээр тодорсон бол 2-р байрт Юнител, 3-р байрт Скайтел компанийн багууд шалгарлаа. Эдгээр багуудын араас Жи-Мобайл, Мэдээлэл холбооны сүлжээ, МЦХ ХК, Радио телевизийн сүлжээ, Ай-Ти-Зон, МТШХХГ, Монгол шуудан ТӨХК-ийн багууд онооны нийлбэр дүнгээр байр эзэлж амжилттай оролцсон байна.
Шилдгийн шилдэг тамирчнаар МТШХХГ Ш.Очирхүү,

Шилдэг тоглогчоор Мобиком Д.Цогбадрах /хөлбөмбөг/, Мобиком Тунгалаг /теннис/, Жи-Мобайл Батбаяр /теннис/, Мэдээлэл холбооны сүлжээ Солонго /волейбол/, Мобиком Мөнгөндөл /волейбол/, Мобиком Х.Мөнхжаргал /сагсаг бөмбөг/, Скайтел Г.Мөнгөнчулуун /сагсаг бөмбөг/ тус тус шалгарсан байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Спортын наадмын шилдгүүд тодорлоо   
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй