Шууд Chart

9-р сарын 11-ний өдрийг дурсах музей нээгдлээ

2014-05-16 12:39:35

"Аль-Каида” алан хядагч байгууллагын амиа золиослогч террористууд 2001 оны 9-р сарын 11-ний өдөр зорчигч тээврийн дөрвөн онгоцыг булаан эзэлсэн. Улмаар хоёр нь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг мөргөсөн харамсалтай явдал гарч олон хүний сэтгэлд хар толбо үлдээсэн билээ.
 
Тиймдээ ч энэ өдөр халдлагад өртөж амиа алдсан талийгаачдыг дурсан Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн барилгын суурин дээр энэ өдрийг дурсах үндэсний цогцолбор байгуулахаар шийдэж зарим үзвэр үзэсгэлэн 2011 оны 9-р сард нээгдэж байсан. Харин өчигдөр энэ өдрийг дурсах музейн нээлт болж Ерөнхийлөгч Обама гэргийн хамт оролцож, үг хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “9-р сарын 11-ний өдөр болсон харамсалтай хэрэг бидэнд хайр, шаналал, золиослол үлдээж нийт америкчуудад аливаа террорист үйлдлийн эсрэг тэмцэх зориг хайрласан” гэжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

9-р сарын 11-ний өдрийг дурсах музей нээгдлээ   
Үзсэн: 1560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй