Шууд Chart

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БЗДНЭ-ийн улаан бүсэд ажиллав

2021-07-13 07:32:37

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өчигдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллаж, тэнд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж, санал сэтгэгдлийг сонслоо.
 


Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт 458 ортой ба өчигдрийн байдлаар ковидын 190 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 191 хүнтэй байна. Үүний 29 нь хүүхэд, насанд хүрэгч 162 байна. Биеийн байдал нэн хүнд 23, хүнд 82, хүндэвтэр 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ удаагийн ээлжийг С.Уянга ахлагчтай нийт 24 эмч эмнэлгийн мэргэжилтэн улаан бүсэд ажиллаж байна. 
 

 
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Ковидын эмчилгээнд хүчилтөрөгчийн хэрэгцээ маш өндөр байгаа тул амьсгалын аппарат бусад тоног төхөөрөмжтэй ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг танилцан нөөц бололцоогоор туслахаа илэрхийллээ.
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БЗДНЭ-ийн улаан бүсэд ажиллав  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй