Шууд Chart

Амралтын өдрүүдэд хаагдах замууд

2014-05-16 13:54:35

1. Энхтайваны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах замыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 22:00 цагаас 06 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хааж, дулааны шугам солих ажил хийнэ.

2. Залуучуудын өргөн чөлөөнд Тэнгис кино театрын зүүн урд талд борооны ус зайлуулах шугам солих тул замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 09:00 цаг хүртэл хаана.

3. Дарь-Эхийн уулзварын зүүн талд Сансарын Шатахуун түгээх станцийн арын замд сэтгэлгээ хийж дулааны шугам солих тул 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл урсгал тус бүрээр хэсэгчилж хаана. Өөрөөр хэлбэл, тус замд хойд урсгал хаалттай үед урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй, харин урд урсгал хаалттай үед хойд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зорчуулна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Амралтын өдрүүдэд хаагдах замууд  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй