Шууд Chart

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах "Railbus" ирлээ

2014-05-16 14:38:33

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий "RAILBUS"-ийг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар харилцан тохиролцсон юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлчүүд ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авлаа.

РА-2 маягийн “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Хархорин, Нарантуул гэх мэт найман буудалд зогсож иргэдэд үйлчилнэ. Энэхүү ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн бол Улаанбаатар төмөр замаас  хотын дундуур  шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах "Railbus" ирлээ  
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-16 18:23
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй