Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны 2015-2016 оны хөтөлбөрийн хүрээнд цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цөмийн шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт хэрэгжүүлэх гурван төслийг манай улсад хэрэгжүүлэхээр эцэслэн тохирсон юм. Цөмийн энергийн газар, Цөмийн судалгааны төв, Хавдар судлалын үндэсний төв, Клиникийн нэгдсэн төв эмнэлэгт хэрэгжих эдгээр төслийн хүн ам болон хүрээлэн буй орчны хамгаалах, хорт хавдартай тэмцэх, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд ОУАЭА-аас нийт 493,000 евро зарцуулах юм байна. Мөн ОУАЭА-ийн хэрэгжүүлж буй Хорт хавдрын эмчилгээний (PACT) хөтөлбөрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвд 150,000 еврогийн Япон Улсын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Төслүүдийг дэмжихээ илэрхийллээ | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.