Шууд Chart

Ц.Жадамбаа дартсаар аваргалжээ

2014-05-16 17:21:50

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 93 жилийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тус салбарын Спортын наадмын Дартсын тэмцээн 2014 оны 5 дугаар сарын 9-нд Нүхт цогцолборт болж аваргуудаа тодруулсан байна. Дартсын спорт нь байт харваа, буудлагаас онцлог нь зөвхөн төв цэгт бус 20 тэнцүү бүсэд хуваагдсан цэгээс оноо цуглуулдгаараа ялгаатай юм. Тэмцээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын 15 байгууллагын дарга, захирлууд өрсөлдсөнөөс, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа түрүүлж алтан медаль, 2-р байрт Юнител компанийн дэд захирал Б.Энхтүвшин, 3-р байрт Интерактив компанийн захирал Б.Тохтохсүрэн нар оржээ.
Тэмцээнийг шүүн явуулсан Монголын Дартс сонирхогчдын холбооны үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Одбилэг энэ жилийн тэмцээнийг дүгнэж хэлэхдээ “Ноднингийн адил сонирхогчдын түвшинд зохион байгуулагдсан. Өмнөх жил гуравдугаар  байрт орж байсан МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа медалынхаа өнгийг хувиргаж алтан медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жилийн аварга “it zone” компанийн захирал Баттулга хэсгээсээ ч гарч чадсангүй. Мобиком компанийн гүйцэтгэх захирал Дэвид Холледей оролцсон нь тэмцээнийг улам ч сонирхолтой болголоо” хэмээн онцлосон юм. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ц.Жадамбаа дартсаар аваргалжээ  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй