![](/uploads/202107/news/thumb/d29a91bdd88a6cd32121870fe85af04b_x3.jpg)
“Будапешт-2021” өсвөр үеийн ДАШТ-ий чөлөөт бөхийн охидын барилдаан өчигдөр эхэллээ. 57 кг-ын жинд манай улсаас барилдсан “Женко” клубийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун 1/8 шигшээд Хорватын Лана Ногичийг 10:0-ээр ялсан ч шөвгийн наймд Туркийн Селви Иляасоглуд 3:4-өөр харамсалтай ялагдсан.
Өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд ОХУ-ын Анжелина Первукинаг 4:2-оор ялснаар өнөөдөр дагаж барилдахаар болов. 61 кг-ын жинд түүний эгч Б.Хулан мөн өнөөдөр барилдаанаа хийнэ.
Б.Халиун өнөөдөр дагаж барилдана | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.