Шууд Chart

Ковидын анхны хохирогч нь Чилийн таеквондоч болов

2021-07-22 08:55:22

Чилийн таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпын наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо. Ингэснээр ковидын тусгаарлалтаас болж олимпын наадмыг өнжих анхны тамирчин нь Агирре болж байна. Түүний дасгалжуулагч Хосе Запатагийн хариу сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа тусгаарлалтад орсон байна.

Агирре Узбикистанаар дамжин Токиод ирсэн бөгөөд өмнөх шинжилгээ нь сөрөг байсан ч замдаа халдвар авсан бололтой. “Манай тамирчнаас ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь ч сайн байгаа. Гэвч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдаж, олимпийн наадамд оролцож чадахааргүй болсон нь харамсалтай” хэмээн Чилийн ҮОХ-ны төлөөлөгч ярьжээ.

Долоодугаар сарын 21-нд олимпын наадмын оролцогчдоос ковид илэрсэн найм дахь тохиолдол нь энэ болж байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 75 болж нэмэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ковидын анхны хохирогч нь Чилийн таеквондоч болов  
Үзсэн: 1501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй