Шууд Chart

Лан Пиний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод иржээ

2021-07-22 16:17:54

Волейболчдоос тамирчны болоод дасгалжуулагчийн хувиар олимпод түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн бол алдарт Лан Пин. Түүний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод ирсэн. “Рио-2016” олимпын наадамд түрүүлсэн БНХАУ-ын багийн бүрэлдэхүүнээс долоон тоглогч энэ удаагийн олимпод оролцох нь гол давуу тал болно.

Zhu Ting (C), Yuan Xinyue, Gong Xiangyu, Zhang Changning, Liu Xiaotong, Ding Xia, Yan Ni нар 2016 онд аварга болж байлаа.

Мөн залуу тоглогчдоор ч хүч сэлгэсэн. Багт 1990-2000 оны 12 тоглогч багтсан. БНХАУ-ын баг одоогоор дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдэж байна.

Багийн хувьд удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй байсны дараа өнгөрсөн сард дууссан "Үндэстнүүдийн лиг"-т тоглосон. Эхлээд залуу багаа тоглуулж, дараа нь багийн шилдгүүд ирсэн учраас шилдэг дөрөвт шалгарч чадаагүй. Тэд сүүлийн зургаан тоглотод дараалан хожсон ч 10/5 амжилттай тавдугаар байрт орсон юм. 

Олимпод оролцох багаас гэмтэлтэй эсвэл ковидын халдвар авсан зэрэг асуудалтай тоглогч байхгүй. Сүүлийн жилүүдэд Лан Пиний удирдлага дор амжилтаа тогтвортой хадгалж чадаж байгаа тамирчид юм.

Багийн бүрэлдэхүүн:

Холбогч: Yao Di, Ding Xia

Хаагч: Yuan Xinyue, Wang Yuanyuan, Yan Ni

Довтлогч: Zhu Ting, Zhang Changning, Liu Xiaotong, Li Yingying, Liu Yanhan

Өндрийн давтлогч: Gong Xiangyu

Хамгаалагч: Wang Mengjie

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лан Пиний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод иржээ   
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй