Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа.
Тэрбээр 2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 18 настай.
Б.Болор-Эрдэнэ нь Үндэсний шигшээ баг, “Оч төв” клубийн тамирчин агаад хүүхдийн наадмын алтан медальт, насанд хүрэгчдийн улсын аварга, “Дээд лиг”-ийн ганцаарчилсан, холимог хосын төрөлд тэргүүлж байсан билээ.
Анх Б.Цэрэнтогтох, Т.Энхтөр багшийнхаа удирдлага дор хичээллэж байсан бол 2013 оноос С.Галбадрахын шавь болжээ.
Тамирчныхаа гарааг 2014 онд Японы Осака хотод болсон Зүүн өмнөд Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээр эхлүүлж байсан юм.
Энэ удаагийн олимпийн эрхийг шигшээ багийнхантайгаа Катарын Дохад болсон тэмцээнд оролцож авсан билээ.
Монголын баг тамирчдын анхны хожлыг Б.Болор-Эрдэнэ авлаа | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.