Шууд Chart

"Токио-2020" олимпын нээлтийн ёслолын тоон мэдээлэл

2021-07-24 09:50:20

“Токио-2020” олимпын нээлтийн ёслолд Олон улсын олимпын хорооны гишүүн 206 улсын 6000 гаруй тамирчин, албаны хүмүүс 900 гаруй хүндэт зочид, 3500 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан нийт 10400 гаруй оролцогч хуран цугларч, XXXII олимпын наадмын хөшгийг нээлээ.

Монголын баг тамирчид нээлтийн ёслолд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Япон Улсын цагаан толгойн үсгийн дарааллаар 191 дүгээрт жагсан оролцов.

Нийт баг тамирчиддаа улам их амжилт хүсч, төрийн дуулал, далбаагаа олон эгшиглүүлж, мандуулахыг уншигчдынхаа өмнөөс хүсэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Токио-2020" олимпын нээлтийн ёслолын тоон мэдээлэл  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй