Шууд Chart

О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагслаа

2021-07-24 11:01:43

“Токио-2020” олтипын наадмын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагслаа. Манай улсын тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв.

Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Финалын шатанд 628.5-аас дээш оноотой найман тамирчин шалгарав. Энэхүү төрөлд нийтдээ 50 тамирчин өрсөлдсөн.

Өнөөдөр Монголын бокс, жүдо, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагслаа  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй