Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар СХД-ийн нэгдүгээр хорооны "Буянт манал" өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Дугуй түгжигч ашиглах журам батлах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХYII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэх юм.
Хот орчимд ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.