Шууд Chart

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний талаар танилцуулж байна

2014-05-19 09:18:28

Нийслэл хотын хэмжээнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын хөдөлгөөнд саад учруулсан, хориглосон газар зогссон тээврийн хэрэгслийг зөөвөрлөн тусгай талбай, тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд  байрлуулдаг болсон.  

Мөн нийтийн эзэмшлийн зам, зорчих хэсгийн болон хориглосон тэмдэг, тэмдэглэлтэй газарт замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогссон, төрийн хамгаалалт, баяр ёслолын арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнд саад учруулсан, зам тээврийн ослын улмаас хөдлөх боломжгүй болсон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тээврийн хэрэгслийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Замын Цагдаагийн Газар нь зургаан байгууллагатай гэрээ байгуулан зөөвөрлөн ажиллаж байна.
 
Холбогдох газруудын тушаалыг үндэслэн автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 900сс-2500сс багтаамжтай бол 70 000 төгрөг, 2500-3900сс багтаамжтай бол 75 000 төгрөг, 3900-аас дээш бол 80 000 төгрөг байхаар тогтоосон байдаг.
 
Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогссон тээврийн хэрэгслийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн ачигч автомашин зөөж шилжүүлсэн бол ачилтын төлбөрийг Нийслэлийн Төрийн сангийн дансанд, харин гэрээгээр ажилладаг бусад байгууллагын  автомашины зөөвөрлөсөн төлбөр тухайн байгууллагынхаа дансанд төвлөрдөг юм.
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ
АЧИЖ ЗӨӨВӨРЛӨДӨГ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ХУВААРИЙГ
ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний талаар танилцуулж байна  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй