Шууд Chart

Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

2014-05-19 09:34:22

Олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, худалдааны харилцаанд хэмжил зүй, хэмжлийн гүйцэтгэх үүрэг байнга өсөн нэмэгдэж байгаатай уялдан, Жин ба Хэмжүүрийн Олон улсын Хорооны 1999 оны 21 дүгээр Ерөнхий Бага Хурлаар жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн хэмжил зүйн өдөр" болгож, дэлхийн бүх улс оронд тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Манай улсын хувьд 2006 оноос эхлэн Дэлхийн хэмжил зүйн өдрийг албан ёсоор тэмдэглэж, олон нийтэд хэмжил зүйн ач холбогдлыг ойлгуулж, тайлбарлан таниулж эхэлсэн юм. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Стандарчилал, хэмжил зүйн газар “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. Семинар 09:00 цагт Гадаад харилцааны яамны хурлын танхимд болж байна. Семинарт шадар сайд Д.Тэрбишдагва болон ДЦС-4 ТӨХК-ийн удирдах ажилтнууд, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар оролцоно.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй