Шууд Chart

ШУА 100 гаруй патент эзэмшиж байна

2014-05-19 10:07:49

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 15-17-ны өдрүүдэд “Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014” үзэсгэлэнг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачилгыг сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх, тэднийг бодлогоор дэмжих, мөн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршижээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд “Шинжлэх ухаан ба бизнес” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд ШУА-ийн харъяа найман хүрээлэнгээс бизнест нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, шинэ санаануудыг танилцуулсан юм.
 
ШУА-ийн хувьд 2013 онд дотоодод дөрөв, гадаадад нэг патент авч ашигтай загвар нэг, технологи 15, стандарт найм, аргачлал, заавар, зөвлөмж 66, зохиогчийн эрх 12, Техник эдийн засгийн үзүүлэлт, зураг, каталог 87-г гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй патент, мөн тооны технологи, стандарт эзэмшиж байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ШУА 100 гаруй патент эзэмшиж байна   
Үзсэн: 1777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй