Шууд Chart

Бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн амиа алдлаа

2014-05-19 11:10:46

Нигерийн Канод өнгөрсөн бямба гарагт бөмбөг дэлбэлсний улмаас дөрвөн хүн нас барлаа гэж тус улсын орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Дэлбэрэлт христэд итгэгчид ихээхэн байрладаг газарт гарсан бөгөөд хэд хэдэн газар машин шатсан хэмээн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Рабилу Рингим хэлсэн байна. Одоогоор цагдаа нар ахин бөмбөг тавьсан байж магадгүй хэмээн  үзлэг шалгалт хийж байгаа аж.

Тус улсад 200 гаруй охид хулгайлагдсанаас хойш дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Тодруулбал, Террорист бүлэглэл өнгөрсөн сарын 14-нд Нигерийн зүүн хойд хэсэгт орших Чибок сургуульд сурдаг 276  эмэгтэй сурагчийг хулгайлсан юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн амиа алдлаа   
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй