Шууд Chart

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа

2014-05-19 11:32:33

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг танхимын болон дадлагын гэсэн хоёр чиглэлээр амжилттай зохион байгууллаа. 

Тус сургуулийг гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн ангийн дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Энхмандах, Эрүүл мэндийн газрын яаралтай гамшгийн үеийн тусламж үйлчилгээ хариусан мэргэжилтэн Б.Төгсөө нар удирдан явуулав. 
 
Сургалтын дадлага ажлын хүрээнд хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн барилгын нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах үед эрүүл мэндийн албаны хүн амыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх, хүний гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.  
 
Гамшгаас хамгаалах команд штабын үзүүлэх сургуульд Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Даланзадгад сумын гурван өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 110 хүн, 20 гаруй машин техник оролцлоо.  
 
Сургуулилтын үр дүнд Эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнүүд бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах, аюул, осол, газар хөдлөлтийн улмаас үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлын үед хэрхэн ажиллах, хор уршгийг шуурхай арилгах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талын мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлж, бататгасан үйл ажиллагаа болжээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа   
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй