“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын зурваст маргааш “Buyant-Ukhaa air show-2021” болох гэж байна. Энэхүү арга хэмжээ нь манай улсад анх удаа болох гэж байгаа бөгөөд тус буудлын цаашдын ашиглалтын талаарх мэдээлэл, бага оврын агаарын хөлгүүдийн болон захиалгат нислэгийн танилцуулга, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх танилцуулга, хүнгүй нисэх төхөөрөмжийн танилцуулга, нисэхийн сургуулийн танилцуулга, шүхрээр буух сонирхолтой үзүүлбэр, дурсгалын зураг авхуулах чөлөөт үйл ажиллагаа болох юм байна.
Хугацааны хувьд 10:00-ээс 16:00 цагийн хооронд болох бөгөөд 30 орчим нисэх онгоц цуглах аж.
“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын зурваст 30 орчим онгоцны үзүүлбэр болно | ||
Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.