Шууд Chart

Монголын шүүгч Э.Саруул "Токио-2020" байтын финалыг шүүлээ

2021-08-01 12:29:29

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдсан билээ. Уг халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.

Тус тэмцээнд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожсон нь 22 настай залуу харваачийн ачаар Турк улс байт харваагаар анх удаа Олимпоос алтан медаль авсан юм.

Манай байтынхан энэ удаагийн олимпод анх удаа шүүгчээ илгээсэн. Тэгвэл Монгол шүүгч финалын харвааг шүүн явуулсан нь ажлаа сайн хийж буйг гэрчилсэн явдал болов.

Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, мөн тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпын наадамд шүүгчээр ажиллаж байв. Харин энэ удаа зуны Олимпын наадмын финалыг шүүгч, дэлхийд данстай шүүгч болсноо харууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шүүгч Э.Саруул "Токио-2020" байтын финалыг шүүлээ  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй