Шууд Chart

Их сургуулиудын захирлын сунгаа эхэллээ

2013-07-17 12:55:02

Удаан хүлээлгэсэн их дээд сургуулийн захирлууд өчигдрөөс өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж эхэлсэн байна.

Боловсролын салбар дахь их шинэчлэлийн хүрээнд оны эхэнд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ШУТИС-ийн захирал Б.Дамдинсүрэн нарыг тэтгэвэртээ гарч буй хэмээн суудлаас нь буулгаж шуугианы эхлэлийг тавьсан бол ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, ХААИС-ийн Б.Бямбаа нар өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч олныг гайхшруулаад авсан.  Яг энэ мэдээлэлтэй зэрэгцэн дээрх эрхмүүдийн оронд үүрэг гүйцэтгэгчийг томилсноо зарласан ч жинхэнэ захирлуудыг нь тохоон томилох асуудал удааширсаар өдийг хүргэсэн билээ.
 
Тэгвэл өчигдрөөс төрийн өмчийн их сургуулиудын захирлуудын сонгон шалгаруулалт цахим ертөнцөөр дамжуулан  явагдаж эхэлсэн бөгөөд Их сургуулиудын захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сургууль тус бүрийн албан ёсны цахим хуудаснаа байршуулан, санал асуулга явуулж буй юм.
 
Дашрамд дурдахад МУИС-ийн захирлын төлөө 14, ЭМШУИС-ийн захирлын төлөө 16, ШУТИС-ийн захирлын төлөө 10, ХААИС-ийн захирлын суудлын төлөө 10 хүн тус тус өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа аж.
 
Ямартай ч үүрэг гүйцэтгэгчид нарын удирдаж буй төрийн өмчит сургуулиуд удахгүй захиралтай болох нь ээ.  Цахим хуудсанд байрлуулсан мөрийн хөтөлбөрүүд нь тухайн нэр дэвшигчийн нэрийг нууцалснаараа онцлог бөгөөд зөвхөн мөрийн хөтөлбөр, бодлогыг нь үндэслэн сонгох боломжтой юм. 
 
Доорх холбоосоор их сургуулиудын захирлын суудалд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж сонголт хийх боломжийг уншигч таньд олгож байна.  
-ЭМШИУС: http://hsum-ac.mn/poll.php    
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Их сургуулиудын захирлын сунгаа эхэллээ  
Үзсэн: 2130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй