Шууд Chart

М.Анхцэцэг огцом өргөлтийн дараа тавд бичигдэж байна

2021-08-02 15:50:10

“Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа.

Манай улсын тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм.

Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов.

М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна.

Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү захиалсан хоёр тамирчин байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Анхцэцэг огцом өргөлтийн дараа тавд бичигдэж байна  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй