![](/uploads/202108/news/thumb/4182a34ae4cf6107d5ab72f4a76c7778_x3.jpg)
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг Блессинг Оборудудад ялагдлаа.
Түүний өрсөлдөгч нь Нигерийн бөх бөгөөд Африк тивийн 10 удаагийн аварга тамирчин юм. Тэд “Рио-2016” олимпын наадмын эхний даваанд таарахдаа С.Батцэцэг ялж байсныг уншигчид санаж буй биз ээ. Харин энэ удаа ялагдав.
С.Батцэцэг шөвгийн дөрөвт 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар ялалт байгуулсан бол маргааш хүрэл медалийн төлөө Кыргызстаны Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын хэн ялсантай нь хүч үзнэ.
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө хүч үзнэ | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.