![](/uploads/202108/news/thumb/ead60c5a417bdd26fdb9273546f62baa_x3.jpg)
МХБХ-ны “Урт хугацааны стратеги хөтөлбөр 2020-2028”-ийн найман зорилтын нэг бол хөлбөмбөгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөлбөмбөгт татан оролцуулах явдал юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагуудын зайлшгүй оролцоо чухал бөгөөд хөлбөмбөгийн хөгжлийн суурь болох грассрүүтс буюу нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд гишүүн байгууллага нь уг чиглэлийг хариуцсан хүнийг бэлтгэх, бүтэц, чиг үүргийн дагуу ажиллуулах шаардлага үүсэж байна.
МХБХ-ны Техникийн хэлтсээс энэ жил Грассрүүтс сургагч багшийн сургалт болон Грассрүүтс сургалтыг 12 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
Үүнд:
- Грассрүүтс Сургагч багшийн сургалтыг энэ сарын 10-14-нд.
- Гишүүн холбоодын грассрүүтс мэргэжилтнийг бэлтгэх сургалтыг энэ сарын 18-20-нд.
- Гишүүн Клубүүдийн грассрүүтс мэргэжилтнийг бэлтгэх сургалтыг энэ сарын 25-27-нд зохион байгуулна.
Иймээс Монголын хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцдог гишүүн холбоо, клубүүд грассрүүтс хөлбөмбөг хариуцан ажиллах хүнийг бэлтгэх сургалтад ач холбогдол өгч хамтран ажиллахыг МХБХ анхааруулж байна.
Энэ сард Грассрүүтсийн гурван арга хэмжээ зохион байгуулна | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.