![](/uploads/202108/news/thumb/bb930601da9a3d8a38d3f467309201ef_x3.jpg)
"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.
Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд нийт оролцсон 128 улсаас зургаадугаар байрт шалгарсан амжилттай эх орондоо ирж байна.
Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан баг, тамирчддаа эх орондоо тавтай морил.
Жүдочид өнөөдөр эх орондоо ирнэ | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.