Монгол Улсын Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 04-нд хуралдаж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам танилцуулаа.
Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 33.3 хувь, 2021 оны гүйцэтгэл 54.2 хувь байна. Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн гүйцэтгэл 88 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ. Репо санхүүжилтийн зээл 623,5 тэрбум, ипотекийн зээл 561,6 тэрбум, хөдөө аж ахуйн зээл 319,6 тэрбум төгрөг гаргаад байна. Нийт хөтөлбөрийн хүрээнд 216 мянган ажлын байр хадгалж үлдлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
| ЗГ: Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт 33 хувьтай байна | ||
| Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.