
Нийслэлийн агаарын чанарын алба, “SICA” ХХК гэрээт ажилчидтай хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтад холбогдоогүй нийтийн байр, аж ахуйн нэгж, ШТС-ууд, авто гараш, угаалгын газар зэрэг хорт утаа ялгаруулдаг эх үүсвэрүүдийг тоолохоор болжээ. Тооллого өнөөдрөөс эхлэж ирэх долоодугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн энэхүү тооллого Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргээс эхлэв. Дээрх ажлын үр дүнд Агаарын чанарын ухаалаг систем хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийг тоолно | ||
Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.