Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Далайн орнуудын хошой аварга Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр дарав.
Барилдаан эхлээд удаагүй байхад манай улсын бөх өрсөлдөгчөө мушгиж даран дөрвөн оноогоор унагаж, улмаар үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялсан юм. Барилдаан ердөө 40 гаруйхан секунд үргэлжлэв.
Тэрбээр шөвгийн наймд Пан Америкийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Вальвардетэй барилдана.
Б.Болортуяа шөвгийн наймд үлдэв | ||
Үзсэн: 1200 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.