![](/uploads/202108/news/thumb/d8e57e3fbe626809f60112b6ec9a563f_x3.jpg)
"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дөнгөж сая боллоо.
ОУХМ М.Лхагвагэрэл хагас шигшээ барилдаанд АНУ-ын Гэйбл Стивесонтой хүч үзэв. Манай бөх Сэм авгын залуу од Стивесонтой 2018 оны залуучуудын ДАШТ-д таарч 4:7-гоор ялагдаж байсан бол гурван жилийн дараа олимпын дэвжээнд дахин таарч 0:5-аар ялагдав.
Гэхдээ манай улсын бөх маргааш хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн алдарт аварга Таха Ахгуль, Кыргызстаны Айаль Лазаревийн хэн ялсантай нь барилдана.
М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 1878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.