Шууд Chart

Баруун бүсийн сонгомол дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор морь түрүүлжээ

2021-08-06 12:05:53

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус ойг угтаж гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болсон билээ.

Тодруулбал, энэ сарын 6-8-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулж байна.

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.

Баруун бүсийн уралдааны сонгомол дээд насны морьд дөнгөж сая барианд орж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, уяач С.Баярсайханы бор морь түрүүлэв.

Аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уяач Лувсанцэрэнгийн сартай хээр, айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын зээрд, айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хул, айргийн тавд Архангай аймгийн Цахир сумын уяач О. Мэндбаярын халтар халзан хурдаллаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баруун бүсийн сонгомол дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор морь түрүүлжээ   
Үзсэн: 3438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй