![](/uploads/202108/news/thumb/3e58e49128e812c925413292e0165e08_x3.jpg)
“Токио -2020” зуны олимпын XXXII наадмын сагсан бөмбөгийн шөвгийн дөрвөн багийн хоёр тоглолт өчигдөр боллоо.
Эхний тоглолт АНУ-ын баг Австралийн багтай тоглож 97-78 харьцаагаар хожив. Тус тоглолтод Кэвин Дурант 23 оноо, есөн самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 20 оноо, Крис Медллтон, Жрью Холидэй нар 11 оноог авчээ.
Эсрэг багаас Патти Миллс 15 оноогоор багаа тэргүүлсэн бол Данти Эксим 14, Жок Ландали 11 оноог авчээ.
АНУ-ын баг алтан медалийн төлөө Францтай маргааш 10:30 цагт тоглох бол Автсралийн баг Словений шигшээтэй хүрэл медалийн төлөө мөн өдөр 19:00 цагт тоглоно.
АНУ-ын баг алтан медалийн төлөө Францын багтай тоглоно | ||
Үзсэн: 1795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.