Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус ойг угтаж гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болсон билээ.
Тодруулбал, энэ сарын 6-8-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулж байна.
Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Зүүн бүсийн уралдааны “Сонгомол дунд” насанд дараах уяачдын хүлэг түрүүлж, айрагджээ.
Ховд аймагт болж буй баруу бүсийн уралдааны сонгомол дунд насанд 62 үрээ уралдаж, дараах хүлэг түрүүлж, айрагдлаа.
- Ховд аймгийн Мянгад сумын харъяат, Монгол Улсын манлай уяач З.Мэндсайханы хээр
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын залуу уяач Дамдинсүрэнгийн зээрд халзан
- Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Отгонболдын халтар
- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Б.Жавхлангийн халтар
Увс аймгийн Зүүнговь сумын харъяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Далайн бор
Манлай уяач З.Мэндсайханы хээр баруун бүст түрүүллээ | ||
Үзсэн: 1566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.