Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр "Севол" усан онгоц живсэн ослын асуудлаар илтгэл тавилаа. Тэрээр миний бие Ерөнхийлөгч болсны хувьд энэ ослын эцсийн хариуцлагыг үүрэх ёстой хэмээн нийт иргэдээсээ хүлцэл өчиж, уучлал гуйсан байна.
Эргийн хамгаалалтыг татан буулгахаа ч мөн энэ үеэр мэдэгджээ. Өмнөд Солонгосын нэгдсэн цахилгаан мэдээний агентлаг Пак Гын Хэгийн хэлсэн үгнээс иш татаж "Миний бие Ерөнхийлөгч болсны хувьд онгоц живэхэд зорчигчдыг аварч чадаагүйдээ туйлын ихээр эмгэнэн гашуудаж байна. Энэ ослын эцсийн хариуцлагыг би хүлээх ёстой. Ерөнхийлөгч хүн иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах ёстой. Иргэд маань энэ их гашуун зовлонтой тулгарсан явдалд миний бие хүлцэл өчиж байна" хэмээн тэмдэглэжээ.
Нас барагсдын амь насыг аварч чадаагүйдээ уучлал гуйлаа | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.