"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Г.Золбоо Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ. Шагналыг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг Европын Холбооны Хүний эрхийн шагнал гардуулах ёслолын үеэр гардууллаа.
Энэхүү нэр хүндтэй шагналыг Г.Золбоод олгосон нь Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад оруулсан түүний хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн хэрэг юм.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээл нь хөдөлмөр эрхлэх асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хүсэлтэй ажил олгогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч сургалтад хамруулж, бие даан хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх нь асуудал хэвээр үлддэг.
"Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв“ энэ чиглэлээр ихээхэн санаачилга гарган, хөдөлмөр зуслангийн төслийг дөрвөн жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Энэхүү зуслангийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг бусад хүүхэд, залуучуудын хамтаар хөдөлмөр эрхлэх ур чадвараа дээшлүүлэхэд нь хамтад нь сургадагт байдаг аж.
2020 онд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус зуслангийн үйл ажиллагааг дэмжиж, зуслангийн барилга байгууламжийн засварын ажлыг санхүүжүүлж, жилийн дөрвөн улиралд ашиглах боломж бүрдүүлсэн юм байна.
| Монгол бүсгүй Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ | ||
| Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.