Шууд Chart

Хүний эрхийн форум байгуулна

2010-01-13 00:23:04

Ирэх арваннэгдүгээр сард НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан “Хүний эрх хөгжил төв” болон “Глобинтернэшнл” төрийн бус байгууллагууд хамтран өнгөрөгч мягмар гаригт Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагууд бэлтгэх нь” сэдэвт сургалт,  зөвлөгөөн зохион байгуулсан аж. Зөвлөгөөнөөр Монгол улс дахь хүний эрхийн жинхэнэ төлөв байдлыг олон улсын хэмжээнд гарган харуулж, хохирогчдын дуу хоолойг хэрхэн хүргэх, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад хамтран ажиллах талаар ярилцсан байна.  Мөн хүний эрхийн Монголын төрийн бус байгууллагуудын форумыг байгуулахаар тогтсон бөгөөд энэ асуудлаарх нэгтгэсэн илтгэлийг байгаль орчин, уул уурхай, хүнсний эрх, цөөнх болон шилжин суурьшигчдын хүний эрхийн байдал зэрэг асуудлаар бэлтгэхээр тусгажээ. Уг илтгэлийг бэлтгэх, үүнд  иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж буй аж.

 Х.Булган
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Хүний эрхийн форум байгуулна  
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй