![](/uploads/202108/news/thumb/df8215b6f4a5e08542272e15fd2a60dd_x3.jpg)
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны арын Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-50 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 25-30 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 8-р сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг, Хялгант зэрэг сумдын орчмоор 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-08-12
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.