Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-05-20 09:50:37

Уншигч та бүхэндээ тавдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Д.Чойжамц: Манайхан их ухаалаг, сэргэлэн хүмүүс учраас л энэ нийгмийг хөдөлгөж байгаа юм”, “Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих ангиас ялтан оргов”, “Эзэн 100-гийн эрчимжүүлэх шид юу вэ”, “П.Эрхэмбулган: Дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн хүүхдүүдтэй төгсөөд Монголдоо ажиллах гэрээ байгуулсан” гэсэн мэдээлэл, сурвалжлалыг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гурван улсын хил дээрх Эрээнцавын эвдэрхий вокзал”, “Б.Бямбасайхан: Манай эдийн засаг 2030 он гэхэд 10 дахин өснө”, “О.Эрдэнэбулган: Хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Уулыг энгэрээр нь, ойг бүхлээр нь өмчлөгчид”, “Улстөрчид хахууль авсан нь тогтоогдвол 12 хүртэл жил хоригдоно”, “Р.Жигжид: Ашигт малтмалын хууль батлагдсанаар хайгуулын ажил сэргэнэ”, “Сурагчдаас мөнгө татсан Дарма Судар компанийг шалгана” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Ерөнхий сайдын ахалсан зөвлөлийн 100 хоногийн шоу”, “Галт тэрэг гүйцэд түрүүлдэг такси иргэдийг хөдөө аваачин сүрдүүлдэг гэв үү”, “Шударга ёс эвслийн шударга бус тоглолтыг зогсооё”, “Ням гарагт 10 гүүрийн хөдөлгөөнийг хаана” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Эрх мэдэлтнүүд Түлэнхийн төвийн түрээсэнд 720 сая төгрөг төлөөд байна”, “Кабелийн сувгийн зөвшөөрөл олгохгүй”, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр В.Путинтэй уулзана”, “Валютын ханшинд онцгой анхаарахыг үүрэгдэв” зэрэг мэдээлэл, сурвалжлагыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос “Л.Гансүхэд эрүүгийн хэрэг үүсгэж, ерөнхий нягтланг нь хорьжээ”, “Ч.Хүрэлбаатар: Халтуурдсан хуулийн төсөл өргөн барих гэж байна”, “”Арева”-гийн аархал хэрээс хэтэрчээ”, “Х.Тэмүүжингээс авсан байцаалт хэргийн учгийг тайлах уу” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
 “Үндэсний шуудан” сониноос “Нартад амьдрах хувь дутсан 10 сарын виз”, “Их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог шинэчлэв”, “Хакерууд нэг сарын дотор Монголын 10 компанийг залилжээ”, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жинпиньтэй уулзлаа ” нэртэй мэдээ, сурвалжлагыг уншиж болно.
 
“Сэрүүлэг” сонины өнөөдрийн дугаараас “УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ер нь 10 хуруу тэгш хүн гэж хаана байхав. Х.Тэмүүжинг хазайсан дээрээс нь түлхээд байлтай нь биш”, “Сангийн яам жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлэнд хамрагдсан хөдөөний компанийг 1.8 тэрбумын өрөнд оруулжээ”, “Ц.Батчулуун: Амьд адууны хялгасаар хийсэн морин хуурын чавхдас амьд дуугардаг”, “МУГЖ Ж.Уранчимэг: Сайхан хайрыг алдаж болохгүй шүү” зэрэг ярилцлагуудыг уншаарай.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй