Шууд Chart

Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв

2021-08-13 14:13:37

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгээс 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт цахим уулзалт хийв.

Хамтарсан ажлын хэсэг боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа, бүтээн байгуулалтуудын явц байдалтай танилцан ажиллаж байгаа бөгөөд ковидын нөлөөгөөр барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсөл, арга хэмжээ удааширч буй хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн худалдан авах ажиллагааны газар, гаалийн байгууллага зэрэг холбогдох бүх талуудын албан тушаалтнууд оролцож, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан,  цаашид үнийн өсөлтийг хэрхэн бууруулах талаар танилцуулга, мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө. Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгээс танилцуулга, мэдээлэл хийсэн албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авав.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг үг хэлэхдээ хамтарсан ажлын хэсгийн ажлын тайланг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны тогтоол гарна  гэдгийг тэмдэглэв.


Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй