Шууд Chart

Ц.Содномдорж наадмаар зодоглох эрхтэй

2014-05-20 11:14:00

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн сараар хасах шийдвэр гаргасан. Тодруулбал, энэ жилийн сар шинийн барилдаанаар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан гэж үзсэн.

Шийдвэрийг МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг заалтуудыг үндэслэн гаргасан юм.
 
Уг шийтгэл ирэх сарын 11-ний өдөр дуусгавар болох бөгөөд ингэснээр улсын харцага Ц.Содномдорж үндэсний их баяр наадмаар зодоглох эрхтэй болж байгаа аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ц.Содномдорж наадмаар зодоглох эрхтэй   
Үзсэн: 2003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-05-21 07:45
бөхийн жудаггүй муухай амьтан тийм үйлдэл хийчихээд яаж үзэгчдийн нүүрийг харж чадаж байнаа

Бидэнтэй нэгдээрэй