Шууд Chart

Өлзийт хорооллын замын өргөтгөл маргааш эхэлнэ

2014-05-20 11:23:20

Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барих бөгөөд энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарч, нийслэлийн Засаг даргатай Концессийн гэрээнд гарын үсэг зурсан.  Тус замыг гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам, ногоон байгууламжтай иж бүрэн шинэчлэн энэ оны 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй юм. Тиймээс зам барилгын ажлын хүрээнд одоо ашиглаж байгаа замын хөдөлгөөнийг 2014 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн 11 дүгээр сарын 30 хүртэл бүрэн хааж, түр замаар зорчуулахаар боллоо.   

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өлзийт хорооллын замын өргөтгөл маргааш эхэлнэ   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй