УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалт өнөөдөр (2021.08.16) боллоо. УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа “Эрсдэлийн агуулга, ангилал, эрсдэлийн судалгааны үндсэн хандлага, онцлог” сэдвээр зохион байгуулав.
УИХ-ын Тамгын газар нь 2021 оны үйл ажиллагаандаа 10 чиглэлээр 21 зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Ёс зүй, сахилга хариуцлагатай парламентын мэргэшсэн ажлын албыг төлөвшүүлэх чиглэлийн хүрээнд үүсэж болох эрсдэлийг тодорхойлон, урьдчилан сэргийлж, удирдах замаар байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн цахим сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд зэрэг 45 оролцогч хамрагдлаа. Ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих тус сургалтаар “Эрсдэлийн тухай ойлголт, ангилал”, “Эрсдэлийн судалгааны үндсэн хандлага, онцлог” сэдвээр доктор, профессор Д.Сэржамц мэдээлэл өгсөн юм.
Цахим сургалтын төгсгөлд доктор, профессор Д.Сэржамцын мэдээлэлтэй холбогдуулж оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалт боллоо | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.